Хөдөлгөөнт камераар 1598 зөрчил илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2015.03.21-нд нийтлэгдсэн

Хөдөлгөөнт камераар 1598 зөрчил илрүүлжээ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Нийтийн тээврийн хэрэгсэл-Автобусны зогсолт, зогсоол” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 11-18-ний хооронд зохион байгуулсан юм.

Нийслэлийн Тээврийн газар, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвтөй хамтран зохион байгуулсан дээрх арга хэмжээний хүрээнд хөдөлгөөнт камераар гудамж замд илэрсэн 1598 зөрчлийг баримтжуулан Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлж, гэрийн хаягаар торгуулийн хуудас хүргүүлжээ. Тиймээс та авто машинтайгаа хөдөлгөөнд оролцох бол зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ болон автобусны буудал дээр  удаан хугацаагаар зогсож, тээврийн хэрэгслээ байрлуулах зэргээр замын хөдөлгөөний  дүрэм зөрчвөл нийтийн тээврийн хэрэгсэлд байршуулсан хөдөлгөөнт телекамераар таны зөрчил бичигдэж, гэрийн тань хаягаар торгуулийн хуудас хүргэгдэнэ.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж