Йеменд цуврал аллага гарчээ

Хуучирсан мэдээ: 2015.03.21-нд нийтлэгдсэн

Йеменд цуврал аллага гарчээ

 

Баасан гаригийн мөргөлийн үеэр Йемений сүмүүдэд цуврал дэлбэрэлт болж, 142 хүн амь үрэгдсэн талаар Reuters мэдээлэв.

 

Эхлээд 87 хүн амь үрэгдэгдэж, 260 хүн шархадсан хэмээн мэдээлж байсан ч энэ тоо удалгүй өөрчлөгджээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр “Исламын улс” террорист бүлэглэл  дэлбэрэлтүүдийн хариуцлагыг өөртөө авсан бололтой.

 

Мөн энэ үеэр "Аль-Каида» бүлгийн дайчид өмнөд Йемений Аль-Хута хотыг эзэлсэн тухай "Аль-Арабия» мэдээлсэн байна. Исламын дайчид ширүүн тулаан хийж, 29 хүнийг устгасны дотор 27 цэргийн албан хаагч багтжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж