Монгол болон ОХУ-ын Аудитын дээд байгууллагын хамтарсан аудитын дүнгийн хуралдаан өнөөдөр эхэлж байна. Хамтарсан уулзалт гуравдугаар сарын 21-25-ны өдрүүдэд Үндэсний аудитын газар болон Гадаад хэргийн яамны хурлын танхимд хөтөлбөрийн дагуу үргэлжлэх юм.
Хэлэлцэх асуудал:
- “Эрдэнэт үйлдвэр ХХК”-ийн үйл ажиллагаанд хийсэн хамтарсан аудитын дүн
- “Улаанбаатар төмөр зам” хувь нийлсэн нийгэмлэгийн 2015 оны аудитын төлөвлөгөө
- “Хил орчмын байгаль орчныг хамгаалах талаар төрийн зохицуулалтын үр дүн”
Хамтарсан хуралдааны төгсгөлд:
- “Эрдэнэт үйлдвэр ХХК”-ийн цэвэр ашгийн бүрдүүлэлт, хуваарилалт болон хөрөнгө санхүүгийн нөөцийн ашиглалт сэдвээр хийсэн МУ-ын ҮАГ, ОХУ-ын Тооцооны танхимын хамтарсан аудитын тайланг баталгаажуулж гарын үсэг зурах.
- “Улаанбаатар төмөр зам” хувь нийлсэн нийгэмлэгийн цэвэр ашгийн бүрдүүлэлт, хуваарилалт болон хөрөнгө санхүүгийн нөөцийн ашиглалт сэдвээр хийх ОХУ-ын Тооцооны танхим, МУ-ын ҮАГ-ын хамтарсан аудитын төлөвлөгөө, хөтөлбөрт гарын үсэг зурах үйл ажиллагааг гуравдугаар сарын 24-ний өдрийн 13:00-14:00 цагт Гадаад хэргийн яамны “Мутрын түшээ” танхимд зохион байгуулах юм байна.
Б.ЭНХ