Хөнгөн, хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын өдөр жил бүрийн гуравдугаар сарын 26-нд тохиодог билээ. Энэ хүрээнд ХХААЯ, Монголын хүнсчдийн холбоо, Технологийн дээд сургууль хамтран хүнсний манлай үйлдвэр буюу "Сүү", "ТЭСО" корпораци, "М-Си-Эс Кока-Кола" , "Витафит групп", "АПУ", "Жем Интернэшнл", "Арвайн Үндэс", "Жүр үр", "Талх чихэр" ХК болон Хүнсчдийн холбооны дэргэдэх махны зөвлөлийн шигшээ баг гэсэн нийт 16 аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийг оролцуулсан спортын арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж байна.
Тус тэмцээний зорилго нь хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, сургалтын байгууллага, холбоодын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, харилцан туршлага солилцох, баг тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, эвсэг хамт олныг бүрдүүлэхэд оршиж байгаа юм. Багууд таван өдрийн турш сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис гэсэн спортын гурван төрлөөр өрсөлдөх юм.
Тэмцээн Технологийн дээд сургуулийн спорт зааланд 11 цагт нээлтээ хийлээ.
Б.ЭНХ