Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу маргааш 19.00 цагаас Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй тоглолт хийх гэнэ.
Тоглолтдоо 21 дарь эхийг бэлгэдэж, 21 хот дуугаа өргөн барих аж. Тэрбээр тулганы гал түгээх ёслол хийхээ түр хойшлуулж, эх үрсэд зориулан тоглолт хийхээр болсон нь энэ юм. Цаашид 21 аймгаар аялж, энэхүү тоглолтоо хөдөө орон нутгийн үзэгчдэд хүргэх бөгөөд энэ үеэр тулганы гал бадраах ёслолоо үйлдэхээр төлөвлөжээ.
Тоглолтын үеэр аймгийн хамгийн өндөр настай ээжээр тулганы галаа асаалгах юм байна. Түүний тоглолтыг үзэх хүмүүс үндэсний хувцсаа өмсч ирэхийг гавьяат дуучин аминчлан хүсч байгаа гэнэ.
С.Отгон