Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар /УСУГ/ “Монгол шуудан” компани хамтран дэлхийн усны өдөрт зориулан марк гаргажээ. Маркны нэр “Ус бол шингэн алт”. Маркаар дамжуулан усыг хайрлаж гамнах сэтгэлгээг түгээх, ухаалаг хэрэглээг хэвшүүлэх, улмаар байгаль орчноо хайрлах, ногоон хөгжлийг дэмжихийг хүсч байгаа юм байна. Маркны эх зургийг зураач Ч.Бат-Эрдэнэ гаргаж, график дизайнаар Ж.Ганхуяг, Б.Дамдинбазар нар хамтран ажиллажээ.
Д.ЦЭЦ