“Эрдэнэс Тавантолгой” ХК татвар төлөлтөөрөө тэргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2015.03.20-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Тавантолгой” ХК татвар төлөлтөөрөө тэргүүлжээ

Татварын Ерөнхий газраас сүүлийн таван жилийн хугацаанд татвар төлөлтөөрөө тэргүүлж буй 100 аж ахуйн нэгжийг зарласан. Уг жагсаалтыг “Эрдэнэт” үйлдвэр тэргүүлсэн бол долдугаар байрт “Эрдэнэс Тавантолгой” ХК бичигдсэн байна. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буурсан ч тус компани дотоод менежментээ сайжруулсны дүнд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж буй юм.

Тус компани энэ оны эхний гурван сарын байдлаар 1.1 сая тонн нүүрс борлуулжээ. Өнгөрсөн онд тус компани 5.7 сая тонн нүүрс экспортлож, Монгол Улсад 200 орчим сая ам.долларын орлого оруулсан бол 2013 онд 156.6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, үндсэн үйл ажиллагаанаас 17.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Харин энэ онд 8-10 сая тонн нүүрс борлуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Өнгөрсөн онд дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ 30 гаруй хувиар унаж, нүүрсний компаниуд үйлдвэрлэлээ зогсоож байхад “Эрдэнэс-Таван Толгой” ХК борлуулалтаа 2.9 дахин нэмэгдүүлж, нүүрс экспортлогчдыг тэргүүлсэн юм. Тус компани 2012 онд 2.386.000 тонн, 2013 онд 1.614.000 тонн экспортлож байсан бол 2014 онд 10 гаруй  худалдан авагчдад 5.7 сая тонн нүүрс экспортложээ. Компани ашигтай ажиллах бүхий л арга хэмжээг авсны дүнд  экспорт нэмэгдэж, ирж буй он жилүүдэд ашигтай ажиллах үндсэн нөхцөл бүрэлдсэн гэдгийг компанийн удирдлагууд хэлж байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж