Австри, Чех, Франц зэрэг орнууд мөн дээрхтэй адил арга хэмжээг авсан байна. E.coli вирус нь Испанид тариалсан өргөст хэмхнээс гарсан гэсэн мэдээ байгаа боловч вирус юунаас үүдэлтэйг одоогоор тогтоогоогүй байна. Харин Испанийн албаны хүмүүс вирусын тархалтад тус улсыг буруутгаж буйг эсэргүүцжээ. Германы “Robert Koch” халдварт өвчин судлалын институт (RKI) тус улсад уг вирусын халдвар илэрсэн 329 тохиолдол гарсныг тогтоосон боловч эх сурвалжуудын мэдээлж буйгаар вирусын халдвар гарсан тохиолдол үүнээс хэд дахин их ажээ. Хүнсний ногоогоос гарсан вирусын халдвар Швед, Дани, Нидерланд, Их Британи зэрэг орнуудад ч илрээд байгаа гэнэ. Уг вирусын халдвар нь ходоод гэдэсний Haemolytic-uraemic Syndrome (HUS) синдром буюу бөөрийг өвчлүүлж, үхэлд хүргэх аюултай өвчин үүсгэдэг ажээ.
ОХУ улаан лооль, өргөст хэмх зэрэг Герман, Испаниас импортолж буй хүнсний ногоог худалдаж авахгүй байхыг иргэдэд сэрэмжлүүлж, дотооддоо тариалсан хүнсний ногоог хэрэглэхийг зөвлөж байгаа гэнэ. ОХУ-ын хүнсний агентлагийн тэргүүн Геннади Онишенко “Хэрэв нөхцөл байдал дээрдэхгүй энэ хэвээр цаашид үргэлжилвэл бид Европын импортын хүнсний бүх ногоонд хориг тавина” гэж “Interfax” –д мэдээлсэн байна.