Шүүхүүдийн тамгын газраас мэдээлж байна

Хуучирсан мэдээ: 2015.03.20-нд нийтлэгдсэн

Шүүхүүдийн тамгын газраас мэдээлж байна

 
2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Шүүхийн Захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Энхбаяр, Шүүхийн санхүү удирдлагын хэлтсийн дарга С.Наранбилэг, Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Ч.Нармандах, Хэргийн хөдөлгөөний удирдлагын бодлого хариуцсан референт М.Цэдэвсүрэн нарын холбогдох албан тушаалтнууд "Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7-р шүүх, Иргэний хэргийн давж заалдах шатны 7-р шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 11-р шүүх, Сум дундын 14-р шүүх”-ийн тамгын газар ажиллаж байна.
 
Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын хэсэг Орхон аймаг дахь шүүхүүдийн үйл ажиллагаа, хэргийн хөдөлгөөний удирдлага, шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, 7-р тойргийн Тахарын албатай хамтран шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хэрхэн ханган ажиллаж байгаа байдал болон хууль тогтоомжийн биелэлт, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан дүрэм, журмын хэрэгжилтийн явцтай нэг бүрчлэн танилцаж, арга зүйн зөвлөгөө өгч байна.
 
Эх сурвалж: http://erdenetinfo.mn
 
 
 
 
 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж