Англичуудын эцсийн найдвар үгүй боллоо

Хуучирсан мэдээ: 2015.03.20-нд нийтлэгдсэн

Англичуудын эцсийн найдвар үгүй боллоо

Энэ улирлын Аваргуудын лигийн шилдэг 16-д Английг төлөөлж гурван баг үлдээд байсан хэдий ч гурвуулаа шөвгийн наймд үлдэж чадалгүй тэмцээнээс мултарсан. Тэгвэл Европын тавцанд Англичуудын эцсийн найдвар болоод байсан "Эвертон" клуб өнгөрсөн шөнө Европа лигийн шөвгийн 16-гаас мултарснаар Их Британичуудын эцсийн найдвар бөхлөө.

Ингэснээр 1994-1995 оны улирлаас хойш анх удаа Аваргуудын лиг, Европа лигийн шөвгийн наймд Английн багуудаас ганц ч баг үлдэж чадалгүй тэмцээнээ өндөрлүүлж, Будант Альбионы багуудын Европын тавцан дахь таагүй тоглолтууд үргэлжилсэн юм.

Өнгөрсөн шөнийн тоглолтын тухайд гэвэл "Динамо Киев"-ийн "НСК Олимпийский" цэнгэлдэх явагдсан тулаанд эзэн багаас Ярмоленко 21, Теодорчик 35, Велозу 37, Гусев 56, Антунеш 76 минутад тус тус гоолдсон бол "Эвертон"-оос Лукаку 29, Джагелка 82 минутад тус тус гоолдсон. Харин хоёр багийн эхний тоглолт өнгөрсөн долоо хоногт Англид явагдаж, "Эвертон" талбайдаа 2-1 харьцаатай хожил байгуулаад байсан ч хоёр тоглолтын нийлбэр дүн 6-4 харьцаатай болсоноор "Динамо Киев" шөвгийн наймд шалгарсан юм.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж