Хотын дарга Э.Бат-Үүл нийслэлийн захиргааг Баянхошуу руу нүүлгэж, одоогийн байрыг нь дуудлага худалдаагаар зарахаа мэдэгдээд байгаа. Тэгвэл Засгийн газрын Х байр буюу хуучнаар Соёл, спорт , аялал жуулчлалын яамны байрыг дуудлага худалдаагаар зургаан тэрбум долоон зуун арван таван сая найман зуун тавин мянган төгрөгөөр Хаан банк худалдан авсан байна. Энэхүү байрыг зарсан мөнгөөр 150 ортой хүүхдийн эмнэлэг барихаар төлөвлөж буй юм.
Засгийн газар болон Төрийн өмчийн хорооны тогтоолоор Засгийн газрын Х байрыг нээлттэй дуудлага худалдаагаар зарахаар шийдвэрлээд байсан юм.
Л.ХАЛИУ