АНУ-ын Худалдааны яамны мэдээгээр, 2014 онд АНУ-д хамгийн олон тооны гадаадын жуулчид очжээ. Өнгөрсөн онд бараг 75 сая жуулчид АНУ-д очсон нь өмнөх жилийн үзүүлэлтээс долоон хувиар давлаа хэмээн The Wall Street Journal сонин бичив.
Доллар чангарч АНУ-д аялах зардал нь үнэтэй болсон ч жуулчдын урсгалын шинэ дээд амжилт тогтоосныг сонин тэмдэглэв. Доллар чангарч байгаа нь энэ оны үзүүлэлтэд нөлөөлж магадгүй.
АНУ-ын нэр хүнд дотоодын жуулчлалын хүчтэй үзүүлэлт нь валютын ямар ч хэлбэлзлийн үр дүнг нөхнө гэж мэргэжилтнүүд хэлж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР