Камерун «робуста» сортын кофены экспортыг нэмэгдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2015.03.20-нд нийтлэгдсэн

Камерун «робуста» сортын кофены экспортыг нэмэгдүүлжээ

Камерун өнгөрсөн хоёрдугаар сард "робуста» сортын кофены экспортын нийлүүлэлтээ хоёр дахин буюу 1699 тонн хүртэл нэмэгдүүлснийг  Reuters дамжуулав.

Өнгөрсөн оны хоёрдугаар сард Камерун 790 тонн робустыг экспортлосон байлаа.

Дэлхийн кофены "робуста» ба "арабика» гэх илүү их тархсан хоёр сортын кофены сортыг нэмэгдүүлж байгаа Африкийн цөөн орнуудын нэг нь  Камерун юм. Какао, кофены үндэсний зөвлөлийн мэдээгээр хоёрдугаар сар Камерун арабикийг экспортолсонгүй. Жилийн эхнээс тус орон дөнгөж 249 тонн арабикийг экспортолжээ. Кофены  нэг хэсэг хөрш Нигерид хулгайгаар нийлүүлэгддэг гэж зөвлөлд тэмдэглэжээ.

2014 онд Бразилид гантай байснаас кофены үнэ дээд хэмжээндээ хүртэл нэмэгдсэн байлаа. Өнгөрсөн оны дүнгээр Вьетнам Бразилийн дараа хоёр дахь том экспортлогч болсон байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж