ЕХ Грекийг хүчээр барихгүй

Хуучирсан мэдээ: 2015.03.20-нд нийтлэгдсэн

ЕХ Грекийг хүчээр барихгүй

 

Европын холбоо Грекийг евро бүсэд хүчээр барихгүй хэмээн ЕХ-ны эдийн засаг, санхүүгийн асуудал эрхэлсэн еврокомиссар Пьер Московиси Die Welt сонинд өгсөн ярилцлагадаа хэллээ. Грекийн Евро бүсээс гарах гэсэн алхам нь валютын холбоонд сөрөг нөлөөтэйг ч тэр хэлэв.

 

Евро бүсийн бүрэн бүтэн байдлыг хадгалахын тулд хоёр  талд зохицох нарийн хэм хэмжээг нягт барихыг  Грекээс ЕХ хүлээж байна  гэж еврокомиссар тэмдэглэв.

 

Хэрэв Грек евро бүсээс гарвал хамгийн их хохирол Германд учирна гэдгийг Московиcи нэмэн тайлбарлажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж