
Тэднийг энэ сарын 2-нд ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан юм. Харин хэргийн холбогдогч, тус банкны гүйцэтгэх захирал асан Л.Уламбаяр бие даалтад байсан билээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 буюу “Ард
иргэдэд хувьцаагаа борлуулж мөнгө залилан авч хувьдаа ашигласан”,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 буюу “Банкны эд
хөрөнгийг завшсан”, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 156 дугаар зүйлийн
156.3 буюу “Банкны хууль тогтоомжийг зөрчсөн” гэсэн гурван зүйл ангиар
эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж дуусаад, яллах дүгнэлт үйлдүүлэхээр
прокурорын хяналтад шилжүүлээд байгаа юм.
С.Отгон