С.Сүхбаатар зааны нэрэмжит барилдаан болов

Хуучирсан мэдээ: 2015.03.19-нд нийтлэгдсэн

С.Сүхбаатар зааны нэрэмжит барилдаан болов

Увс аймгийн Наранбулаг сумын харьяат уран барилдаант улсын заан С.Сүхбаатар агсны нэрэмжит "Ойрадын хүчтэн" үндэсний бөхийн чуулга барилдаан зааны төрөлх суманд 3-р сарын 18-ны өдөр болж өнгөрлөө. 2007 оноос хойш жил бүр зохион байгуулагдсаар ирсэн тус барилдаанд Увс аймгийн урд талын 6 сум, Ховд аймгийн Дөргөн сумын бөхчүүд зодоглов.  Тус барилдаан 2007-2009, 2011, 2012, 2014, 2015 онд Наранбулаг суманд, 2010 онд зааны ханийн нутаг Ховд суманд, 2013 онд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж  байжээ.

Өнөө жилийн барилдаанд 28 даваагаар Батбуян түрүүлж, 25 даваагаар Улаанхүү үзүүрлэж, 25 даваагаар Р.Шийрэв гуравт орсон байна.

1-р байр Батбуян

2-р баяр Улаанхүү

3-р байр Р.Шийрэв

4-р байр Ичэнноров

5-р байр М.Баян-Очир

6-р байр Энхбаяр

7-р байр Эрдэнэбат

8-р байр Билэгт

9-р байр Ганхуяг

10-р байр Гансүх нар шалгарчээ.

С.Сүхбаатар заан нь 1987 оны улсын наадмын гурвын даваанд Д.Сэрээтэр начин(харцага)-г, дөрөвт С.Цэрэн аваргыг, тавд П.Дагвасүрэн арсланг давж шөвгөрөн зургаад М.Мөнгөн арсланд унаж улсын начин цол, 1990 оны МНТ-ны 750 жилийн ойн даншиг наадмын гурвын даваанд Завханы аймгийн арслан Гомбожавыг, дөрөвт Архангайн аймгийн арслан С.Эрдэнэбат(начин)-ыг, тавд М.Болдбаатар начинг, зургаад Р.Давааням зааныг, долоод Б.Ганбаатар арсланг давж шөвгөрөн наймд Х.Баянмөнх аваргад унаж улсын заан цол авч байсан, Баруун талтай, баруун сугадаж тонгорох, бусгах, халз хутгах, дэгээдэж эргүүлэх, давхар ачих мэхийг дадамгай хийдэг. Сүрлэг сайхан гараа дэвээтэй бөх байсан юм.

Эх сурвалж: http://undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж