National Geography of Mongolia
Дэлхийн түүхэн дэх хамгийн том эзэнт гүрнийг аль үндэстэн байгуулсан бэ?
Их Британи улсын эзэмшил 33,7 сая, Их монголын эзэнт гүрэн 33,0 сая хавтгай дөрвөлжин км талбайтай байжээ.
Гэвч Их Британи улсын эзэмшилд хүн оршин суудаггүй Канадын хойд хэсэг , Австралийн цөлүүд орж зурагдсан. Канад 9,9 сая, Австралийн 7.6 сая хавтгай дөрвөлжин км талбайтай. Мөн хүн ам сийрэг суудаг африкын намибын цөл хүртэл энэ зурагт дүрслэгдсэн.
Түүнчлэн Африк, Америкийн жад, нум сум, сүх бүхий зэвсэгтэй уугуул оршин суугчидтай галт буугаар дайтаж эзэлсэн байдаг.
Харин монголчуудын байгуулсан эзэнт гүрний дайснууд тоогоороо зуу дахин олон, зэвсэгийн хүчээр ч дутуугүй байсан. Монголчууд Сибирийн оршин суугчид болох Тунгус, Хамниган,Якут нараас үслэг ангийн арьсны татвар авдаг байсан. Гэтэл монголын эзэнт гүрний нутагт сибирийг оруулж тооцоогүй байдаг.
Саха гэдэг бол "зах" хязгаар гэсэн монгол үг.
Сибирь гэдэг бол " шивэр" өтгөн шигүү модтой газар гэсэн монгол үг юм.