Сангийн сайд мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2015.03.19-нд нийтлэгдсэн

Сангийн сайд мэдээлэл хийлээ

“Сайдын цаг” –аар   өнөөдөр Сангийн сайд Ж.Эрдэнэбат  оролцож, Монгол Улсын санхүү, эдийн засгийн нөхцөл байдал,  төсөв, өрийн удирдлагыг сайжруулах чиглэлээр  хэрэгжүүлсэн арга хэмжээ, эдийн засгийн хүндрэлээс гарах арга зам, цаашдаа хийх ажлынхаа талаар мэдээлэл өглөө.

Сүүлийн жилүүдэд  эдийн засгийн өсөлт, ДНБ-ний өсөлт  байнга буурч байгаа. 2011 онд 17.5 хувийн өсөлттэй байсан эдийн засаг 2014 онд 7.8 хувьд хүртлээ буурчээ. Эдийн засгийн хүндрэлийг бий болгосон үндсэн шалтгааны  нэг нь уул уурхайн бүтээгдэхүүний  үнийн уналт, гадаадын  шууд хөрөнгө оруулалт огцом буурсан асуудал гэдгийг Сангийн сайд онцоллоо.Монгол Улсад оргил үедээ 4.7 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж байсан бол энэ үзүүлэлт өнгөрсөн жил 507  сая ам.долларт хүрчээ. Энэ үзүүлэлтийг өмнөх онтой харьцуулбал 4.5 дахин, оргил үетэй харьцуулбал 9.3 дахин  буурсан байна.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт валютын орох урсгалыг нэмэгдүүлдэг учир төлбөрийн тэнцлийн алдагдалд шууд нөлөөтэй байдаг аж. Энэ  утгаараа төлбөрийн тэнцлийн алдагдалд сөргөөр нөлөөлж, төгрөгийн сулрал эрчимжжээ. Эдийн засаг хүндэрсэн дараагийн шалтгаан нь төсвийн орлого, зарлагын алдаатай байдал гэдгийг Сангийн сайд мэдээлсэн. Мэдээллийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэнэ.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж