Словакийн ерөнхийлөгч Ялалтын баярт очихгүй

Хуучирсан мэдээ: 2015.03.19-нд нийтлэгдсэн

Словакийн ерөнхийлөгч Ялалтын баярт очихгүй

 

Словакийн ерөнхийлөгч Андрей Киска Эх орны дайны ялалтын 70 жилийн баярын арга хэмжээнд оролцохгүй болсон тухай ТАСС дамжууллаа.

 

Украины байдал, Крымыг Орост нэгтгэсэнтэй түүний шийдвэр хамаатай хэмээн Киска мэдэгдэв. “Украин, Крымын байдлын улмаас  армийн хүчин чадлыг харуулсан парадад би оролцох хүсэлгүй байна” хэмээн Кимка хэлжээ. Харин тэрээр тавдугаар сарын эхээр Словакийг чөлөөлсөн Зөвлөлтийн дайчдын оршуулгад хүндэтгэлийн цэцэг өргөх гэнэ.

 

Ялалтын баярын арга хэмжээнд оролцоно гэдгээ 26 улсын лидерүүд баталгаажуулан мэдээлсэн гэж Оросын  Гадаад хэргийн сайд Сергей Лавров өмнө нь мэдээлсэн байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж