Монгол улсын төрийн соёрхолт зураач, Монголын дүрслэх урлагийн академич Долгоржавын Болд "Тэнгэрийн дууль" уран бүтээлийн үзэсгэлэнгээ ирэх сарын 3-нд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээх гэж байна. Эл үзэсгэлэн " Хүн төрлөө", " Барьсан хүнийг алдав", "Боорчи мину", " Бөртэ, Бөртэ", "Тэнгэрийн хөвгүүд", "Өөрөөр ангид явсан ч Өлзий хутагт Анд минь бүлгээ чи", "Хан эцэгтээ хамсан хүчээ өгье…", "Тэв тэнгэрийн тэргүүнд хүрэв, та нар!", " Мөнх тэнгэр чи мэд!" зэрэг түүний есөн цувралаас бүтээлээс бүрдэх гэнэ. Зураач До.Болд эдгээр бүтээлээ хориод жилийн турш бодож, боловсруулан судалгаа хийсний үндсэн дээр 2007 оноос эхлэн өнөөг хүртэл бүтээжээ. "Тэнгэрийн дууль" үзэсгэлэн ирэх сарын 17 хүртэл нийтийн хүртээл болох юм байна.
Г.Даша