Германы Франкфурт хотноо Европын төв банкны шинэ салбар нээхийг эсэргүүцсэн жагсаал өрнөжээ. Жагсагчид Европын төв банкны салбар нээлтээ хийхээс хэдхэн цагийн өмнө үймээн дэгдээж, шинэ барилга руу чулуу шидэн, цагдаагийн автомашин, дугуй, хогийн савуудыг галдан танхайрсан байна. Жагсагчид цагдаа нартай мөргөлдсөнөөс олон хүн гэмтэж бэртсэн байна. Франкфуртын цагдаагийн газраас мэдээлснээр үймээний үеэр 80 орчим цагдаа гэмтэж бэртсэн гэнэ. Түүчлэн цагдаа нар 350 гаруй хүнийг баривчилжээ.
Жагсагчид Европын холбооны орнуудад хэрэгжүүлж буй эдийн засгийн хатуу хэмнэлтийн арга хэмжээнд Европын төв банкны оролцоог эсэргүүцсэн аж.
Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА