Хуучирсан мэдээ: 2015.03.19-нд нийтлэгдсэн

Ихрүүдээр бүл нэмжээ

Чөлөөт бөхийн ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин “Ооска” буюу Оюунбилэгийн Пүрэвбаатарынх бүл нэмж, ихэр хүүхэдтэй болжээ. Тэднийх Номин, Марал гэх хоёр охинтой байсан билээ.

Гавьяатын гэргий МУИС-ийн багш, хэл шинжлэлийн доктор С.Дашдэжид хэмээх бүсгүй байдаг ба 1-р амаржих газарт ихэр хүү, охиноо төрүүлжээ.

Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын гэр бүлд эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж