Хүнсний бүтээгдэхүүний үнэ хоёр дахин өснө

Хуучирсан мэдээ: 2011.05.31-нд нийтлэгдсэн

Хүнсний бүтээгдэхүүний үнэ хоёр дахин өснө

Хүнсний бүтээгдэхүүний үнэ хорин жилийн дотор хоёр дахин өсч болзошгүйг “Oxfam” анхааруулжээ. “Oxfam” нь ядуурал, шударга бус байдлыг арилгах гарц олох зорилготой  дэлхийн 98 оронд үйл ажиллагаа явуулдаг олон улсын холбоо ажээ.  Тус холбооноос гаргасан судалгаагаар 2030 он гэхэд үр тарианы үнэ 120-180 дахин өсөх урьдчилсан прогноз гарчээ. Үр тарианы үнийн өсөлтөд хамгийн их нөлөөлж буй гол зүйл нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлт ажээ. Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн улс орнуудын удирдагчдаас хүнсний бүтээгдэхүүний зах зээлийн тогтвортой байдлыг хангах, сан байгуулахад хөрөнгө оруулах шаардлагатайг  харуулж буй юм. “Oxfam”-аас явуулсан судалгаагаар дэлхийн улс орнуудын долоон хүний нэг нь өлсгөлөнгийн байдалд ороод байгаа ажээ.  Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт  олон сая хүнийг  туйлын ядуу тарчиг амьдрал руу түлхэж буйг  Дэлхийн банкн анхааруулсан юм.

Ойрхи Дорнод, Хойд Африкт  бий болсон  улс төрийн хямралаас үүдэлтэй хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар 36 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна. 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж