Кесоны аж үйлдвэрийн цогцолборын Хойд Солонгос ажилчдын цалинг нэмэгдүүлэх Пхеньяний шийдвэрийг Сөүлийн ажил олгогчид эсэргүүцэж байна. Пхеньян Сөүлийн ажил олгогчидтой зөвшилцөлгүй Хойд Солонгос ажилчдын цалинг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн нь зөрчил үүсгэжээ. Пхеньян өөрийн ажилчдын сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3.65 ам.доллараар нэмэгдүүлж, 74 ам.долларт хүргэхийг шаардсан аж.
Цалин нэмэх асуудлаар Өмнөд Солонгосын ажил олгогчид өнөөдөр /III.18/ Кесоны аж үйлдвэрийн цогцолборт очжээ. Өмнөд Солонгосын компаниудын дарга нарын зөвлөлийн тэргүүн Чун Ки Суп “Хөдөлмөрийн гэрээний өрөөсгөл өөрчлөлт асуудал үүсгэлээ. Гэхдээ яриа хэлцлийн замаар асуудлыг хялбар шийдвэрлэх боломжтой” хэмээн мэдэгдсэн байна.
Кесоны аж үйлдвэрийн цогцолбор нь хоёр Солонгосын эдийн засгийн хамтын ажиллагааны бэлэгдэл юм. Өмнө нь 2013 онд хоёр Солонгосын зөрчил хурцадсанаас Пхеньяны тал Кесоны аж үйлдвэрийн цогцолборыг таван сарын турш хааж, үйл ажиллагааг нь зогсоож байв.
Кесоны аж үйлдвэрийн цогцолборт Өмнөд Солонгосын 125 компани үйлдвэрлэл явуулж, Хойдын 53 мянган хүнийг ажлаар хангадаг юм.
Эх сурвалж: Reuters
Б.АНХТУЯА