төслийг авч хэлэлцэх юм байна. Мөн УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн санаачлан боловсруулсан Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл, УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Н.Ганбямба нарын санаачлан боловсруулсан Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төслийг тус бүр авч хэлэлцэхээр төлөвлөжээ. Танилцуулах асуудлын жагсаалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн алба хашиж байсан Н.Багабандийн орон
сууцтай холбогдуулан гарсан УИХ, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн байдлын тухай, ”Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд тариалангийн талбайн хөрсний үржил шимийн шинжилгээ хийсэн дүнг багтаасан байна.