Хятадын төрийн өмчийн газрын тосны “Петрочайна” /PetroChina/ компанийн дэд захирал авлигын хэрэгт холбогджээ. “Петрочайна” компанийн дэд захирал Ляо Ёнгюаныг авлигын хэрэгт мөрдөн шалгаж эхэлсэн байна. Ляо Ёнгюан нь 2005 онд “Петрочайна” компанийн дэд захирал болсон аж. Түүнчлэн “Петрочайна” компани болон толгой групп “Хятадын үндэсний газрын тос корпораци” /CNPC/ -ын экс болон одоогийн удирдах албан тушаалын дөрвөн хүнийг баривчлан хорьсон байна.
Хятадын газрын тос, байгалийн хийн төрийн өмчит үйлдвэр, компаниудын судсыг атгаж байсан Жоу Юнкан 1996-1998 оны хооронд /CNPC/ группын ерөнхий менежерээр ажиллаж байжээ. Тэрээр өнгөрсөн арванхоёрдугаар сард улсын нууц задруулсан болон авлигын хэрэгт буруутгагдан баривчлагджээ.
Петрочайна нь Азийн хамгийн том газрын тос, байгалийн хийн компани юм.
Эх сурвалж: The globe and mail, BBC
Б.АНХТУЯА