Одод хэдээр даатгуулдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2015.03.18-нд нийтлэгдсэн

Одод хэдээр даатгуулдаг вэ?

Кантри дууны од, дэлхийн хамгийн нөлөө бүхий дуучин гэгдэж буй 25 настай Тейлор Свифтийн хөлийг нэгэн даатгалын компани 40 сая доллараар үнэлжээ. Концертоо амжилттай тоглохын тулд хөл хамгийн чухал гэдгийг тэрээр ойлгосон аж. Даатгалын компанийн хуульчид түүний хөлийг 40 саяар үнэлсэн нь мань дуучныг ч гайхахад хүргэсэн байна. Тейлор хөлөө нэг сая долларын үнэ хүрнэ хэмээн тооцоолж байснаа хүлээжээ. Тавдугаар сард С.Тейлорын аялан тоглолт эхлэх бөгөөд тэрээр даатгалын компанид багагүй хураамж төлөх хэрэгтэй болжээ.

Дэлхийн одод өөрийгээ хэрхэн үнэлүүлснийг сонирхуулъя:

Дэвид Бекхэм, хөлбөмбөгч, хөл 150 сая доллар

Жулиа Робертс, жүжигчин, шүд 45 сая

Женнифер Лопес, жүжигчин, дуучин, өгзөг 27 сая

Америка Феррера, жүжигчин, шүд 10 сая

Дэниел Крэйг, жүжигчин, бие 8,1 сая

Долли Партон, дуучин, цээж 5,7 сая

Кайли Миноуг, дуучин, өгзөг 4,5 сая

Брюс Спрингстин, хөгчимчин, хоолой 4,5 сая

Кит Ричардс, хөгжимчин, дунд хуруу 1,6 сая

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж