Хаврын хуурайшилт эхэлсэнтэй холбоотойгоор хээр тал нутагт түймэр гарах болжээ. Өчигдөр л гэхэд Дорнод, Сүхбаатар аймагт хоёр удаагийн хээрийн түймэр гасан байна. Дорнод аймгийн Булган сумын гуравдугаар багийн нутаг “Улаан нуурын шанд” гэдэг /сумаас зүүн урагш 70 км-т/ газарт өчигдөр хээрийн түймэр гарчээ. Түймрийн дуудлага өчигдрийн 11:50 цагт тус аймгийн Онцгой байдлын хэлтэс хүлээн авсан байна. Тус хэлтсийн 24 албан хаагч, сумаас 11 хүн гурван автомашинтай ажиллаж, 15:10 цагт галыг бүрэн унтраажээ.
Мөн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын гуравдугаар багийн нутаг Хөх нүдэн гэдэг /сумаас баруун хойш 35 км/ газарт хээрийн түймрийн дуудлаг өчигдөр өдрийн 16:20 цагт хүлээн авч, нутгийн 20 иргэн сайн дураараа ажиллаж, шөнийн 02:40 цагт түймрийг бүрэн унтраасан байна.
Д.Цээнэ