АНУ-ын нисгэгчгүй онгоцыг сөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2015.03.18-нд нийтлэгдсэн

АНУ-ын нисгэгчгүй онгоцыг сөнөөжээ

Сирийн Сана агентлагийн үзүүлсэн АНУ-ын нисгэгчгүй онгоцны сэг

 

Сирийн арми баруун хойд хэсгийн Латакиа хотын ойролцоо АНУ-ын нисгэгчгүй онгоцыг буудаж сөнөөжээ. АНУ-ын Пентагоны албаныхан “MQ-1 Predator” нисгэгчгүй онгоцтой Сирийн баруун хойд хэсэгт холбоо тасарсан байна. Энэ нь олон улсын цэргийн эвсэл Сирид “Исламын улс” бүлэглэлийн эсрэг цохилт өгч эхэлснээс хойш АНУ-ын нисгэгчгүй онгоц сөнөөгдсөн анхны тохиолдол юм. Сирийн “Сана” агентлагт мэдээлснээр нисгэгчгүй тагнуулын онгоц дэлгэрэнгүй мэдээлэл өгөлгүй “дайсагнасан” үйлдэл гаргасан гэж мэдэгджээ.

 

Өмнө нь  өнгөрсөн арванхоёрдугаар сард “Исламын улс” бүлэглэлийн эсрэг агаарын цохилтонд нэгдсэн Йорданы армийн “F16” онгоц Сирийн хойд хэсгийн Ракка хотод осолдсоноос нисгэгч нь зэвсэгт дайчдад барьцаалагдсан юм. Исламын хэт даврагчид Йорданы нисгэгч Муаз аль-Касасбехыг амьдаар нь шатааж, цээрлүүлсэн билээ.

 

Үүний зэрэгцээ даваа гаригт /III.16/ Сирийн засгийн газрын арми баруун хойд хэсгийн Идлиб мужид дайралтанд хлорт хий ашигласан хэмээн идэвхитнүүд буруутгаж байна. Химийн хорт бодистой тэсрэх бөмбөг хаяснаас зургаан хүн нас барсны гурав нь хүүхэд байсан хэмээн мэдэгджээ. Харин Сирийн арми үүнийг эрс үгүйсгэсэн юм. Сирийн засгийн газар 2013 оны наймдугаар сард Дамаскийн захад олон зуун хүн амь үрэгдсэн сарины халдлагын дараа химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллагад нэгдсэн билээ.  

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж