Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар болон Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ нар “Тусгаар тогтнолын ордон”-ыг барихдаа улсын төсвөөс авсан 11 тэрбумыг МАН-аар буцааж төлүүлэхийг шаардаж буй юм байна. Мөн дээр дурдагдсан мөнгийг улсын төсөвт эргүүлэн төлөхгүй бол МАН-ын улс төрийн үйл ажиллагааг зогсооно гэж мэдэгдлээ. Энэ шаардлагынхаа хүрээнд тэд УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт шаардлага хүргүүлсэн юм.
Энэ үйлдлийг эсэргүүцэн МАН-ын удирдлагууд ч эсэргүүцэн мэдэгдэл хийсэн юм. Энэ талаарх эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна.
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин