Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуучлалын яам, Монголын аялал жуучлалын холбоо хамтран зохион байгуулдаг “Mongolia ITM-2015” олон улсын үзэсгэлэнг энэ сарын 21, 22-ний өдрүүдэд “Мишээл экспо”-д зохион байгуулах гэж байна. Энэ үзэсгэлэн 1999 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн хувьд Монгол Улс дэлхийн хамгийн томоохон аялал жуулчлалын үзэсгэлэн “ITB Berlin – 2015” үзэсгэлэнгийн албан ёсны түнш орноор оролцсоны дараах Аялал жуулчлалын шинэ сезоны бэлтгэлийг хангах ажлын хүрээнд явагдаж байгаагаараа илүү ач холбогдолтой гэж зохион байгуулагчид үзэж байна. Үзэсгэлэнд 21 аймгийн Аялал жуулчлалын газрын дарга мэргэжилтнүүд оролцох юм.
Дэлхий нийтээрээ аялал жуулчлалын салбарыг "Утаагүй үйлдвэрлэл" хэмээн онцгой үнэлэх болсон. Байгаль орчинд ээлтэй, орон нутагт өгөөжтэй салбарын хөгжлийн төлөөх нэгэн алхам бол “Mongolia ITM-2015”олон улсын үзэсгэлэн юм. Үэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 11.00 цагаас “Мongol News” хэвлэлийн танхимд болох хэвлэлийн хурлын үеэр өгөх ажээ.
Д.Цээнэ