Мөн тус байнгын хорооны хуралдаанаар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан мөн 09.30 цагт товлогджээ. Түүгээр "Хөлөг онгоцны шатахууны савны бохирдлоос учирсан хохирлын төлөө хүлээх иргэний хариуцлагын тухай" 2001 оны конвенци, "Хөлөг онгоцны гадаргууг хамгаалах системд хортой бодис ашиглахыг хянах тухай" 2001 оны конвенци, "Хөлөг онгоцны тэнцвэржүүлэгч ус болон үлдэгдэл тунадасны хяналт ба менежментийн тухай" 2004 оны конвенци"-ийн хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн "Далайн хиймэл дагуулын олон улсын байгууллагын 1976 оны конвенци" болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан 1981 оны протокол, "Далайн нэхэмжлэлийн хариуцлагыг хязгаарлах тухай" 1976 оны конвенци болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан 1996 оны протоколд тус тус нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын нарийн бичгийн дарга нарын газар, түүний ажилтан, гишүүн улсуудын төлөөлөгчдийн эрх ямба, дархан эрхийн тухай конвенцийг зөвшилцөнө.