CNPC компанийн захирлыг мөрдөн байцааж эхлэв

Хуучирсан мэдээ: 2015.03.17-нд нийтлэгдсэн

CNPC компанийн захирлыг мөрдөн байцааж эхлэв

 

Хятадын үндэсний нефть, байгалийн хийн компанийн (CNPC) ерөнхий захирал Ляо Юньюанийн эсрэг намын сахилга батын хороо мөрдөн шалүалт явуулж эхэлсэн тухай South China Morning post сонин мэдээлэв. Ляо Юньюань сахилга дэг журам, хуулийг ноцтой зөрчсөн хэрэгт сэжиглэгдэж байна.

 

Өнгөрсөн 2013 оноос эхлэн авлигын хэргээр CNPC корпорацийн 46 хүнийг мөрдөн байцаагаад байгаа юм. Хэд хэдэн топ менежерүүд тэдний тоонд ерөнхий захирал асан Зян Зэминийг барин хорьжээ.

 

Энэ ням гаригт FAW автоконцерний дарга Сю Жянюй авлигын хэргээр баривчлагдсан байв. 2015 онд нефть, эрчим хүч, теле холбоо, тээвэр барилгын улсын 26 том компаниудыг шалгаж эхлэх юм.

 

CNPC корпораци нь “Сибирийн хүч” хийн хоолойг барих “Газпромын” түнш юм. Хоёр компани өнгөрсөн онд Оросын хийг Хятадад нийлүүлэх 30 жилийн гэрээ байгуулсан байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж