2011 оны 05 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун болон зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн хойноос бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 15-20 градус, Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна. Улаанбаатар хот: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 19-21 градус дулаан байна.
2011 оны 06-р сарын 01-нээс 06-р сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
цаг агаарын урьдчилсан төлөв:
1-нд Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 2-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд нутгийн төв хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, хугацааны эхээр говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст сэрүүхэн Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус , говийн бүс нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
Эх сурвалж: www.tsag-agaar.mn