“Koha” программыг Монголд нэвтрүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.05.31-нд нийтлэгдсэн

“Koha” программыг Монголд нэвтрүүллээ

Дэлхийн томоохон номын сангуудад ашигладаг автоматжуулалтын цогц систем болох "Коha" программ хангамжийг Монголд анх удаа МУИС-ийн төв номын сан ашиглаж эхэллээ. Тус сургуулийн Математик, компьютерийн сургуулийн багш нар болон номын санчдын баг Шинжлэх ухааны академийн Информатикийн хүрээлэнтэй хамтран "Коha" системийг монгол хэл рүү орчуулж, өгөгдлийн баазаа хөрвүүлж дуусгажээ.
Уг програмыг албан ёсоор нээж, Улсын төв номын сан болон бусад их, дээд сургуулиудын номын сангийн мэргэжилтнүүдэд танилцуулах арга хэмжээ өчигдөр боллоо.

Өдгөө дэлхийн олон оронд хэрэглэж байгаа "Коhа"-г анх 2000 онд Шинэ Зеландын "Каtipо Соmmunications" компаниас номын сангийн үйлчилгээг боловсронгуй болгоход зориулан, Реrl хэл дээр зохион хэрэглээнд гаргасан аж.

Д.Дорж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж