А нь Б, Э нартай бүлэглэн иргэдийн хоёр сая ам.долларыг 2008 онд залилсан учир эрүүгийн хэрэгт татагдан УМБГ-т шалгагдаж байхдаа 2010 оны долдугаар сард мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан байна.
Оргох хугацаандаа дахин иргэн Баттогтохоос төмрийн хүдэр зарна гэж 300000 мянган ам.доллар, 2013 оны гуравдугаар сарын 18-нд Алтай центрийн захирал А-д газар зарна гэж 250000 ам.долларыг залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэн байна. Тэгвэл уг хэрэг шүүхээр шийдвэрлэгджээ.
Иргэн А-д чанга дэглэмтэй хорих ангид 13 жилийн ял оноосон бол хамтрагч болох Т гэгчид ч ял оноосон байна. Шүүх бүрэлдэхүүн Т, А нарыг бусдын 250 мянган төгрөгийг бүлэглэн, зохион байгуулалттайгаар залилан авсан гэж үзэн А-аас хоёр сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, чанга дэглэмтэй ангид 13 жил, Т-ээс мөн хэмжээний эд хөрөнгө хурааж, 12 жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн ажээ.
Харин “Ремикон”-ы захирал М-ын гэм буруутай нь хангалттай нотлогдоогүй гэж үзээд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Ж.ӨӨДЛӨН
Эх сурвалж: www.mminfo.mn