“Википедиа” өвийн жагсаалтад орно

Хуучирсан мэдээ: 2011.05.31-нд нийтлэгдсэн

“Википедиа” өвийн жагсаалтад орно

Интернэт сүлжээний хамгийн алдартай 10 сайтын нэг болох “Википедиа” чөлөөт нэвтэрхий толь ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад орохын тулд дэмжигчдийнхээ гарын үсгийг цуглуулах компани ажил явуулж байна.

«Нью-Йорк Таймс» сонинд мэдээлснээр, дэлхийн соёлын өвийн эрдэнэсийн санд томоохон онлайн-лавлахыг оруулах санал Германаас иржээ. Тус улсын Википедиа 1,2 сая гаруй нийтлэлтэй аж. Википедиа хэдэн зуун мянган хүний амьдралыг өөрчилсөн дэлхийн.соёлын үзэгдэл болохыг хүлээн зөвшөөрөх нь энэ санаачилгын гол зорилго гэж тус сантыг үүсгэн байгуулагч Жимми Уэлс хэлжээ. Түүний хэлснээр, онлайн лавлах толь нь дэлхий даяар хүмүүст шаардлагатай баримт, мэдээллийг нийлүүлж тус болж байна.

Википедиа нь Москвагийн Кремль, Хятадын Цагаан хэрэм, Байгал нуур эсвэл Флоренцийн түүхэн төв зэрэг түүхэн болон байгалийн объектуудыг бүртгэсэн. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хамгийн нэр хүндтэй жагсаалтад багтана гэсэн найдлага тавьж байна. Энэ жагсаалтад орж чадахгүй бол, Испанийн фламенко бүжиг, Бээжингийн дуурь эсвэл Перугийн хутгатай бүжиг зэрэг материаллаг бус соёлын өвийн жагсаалтад орж болох юм гэж «Нью-Йорк Таймс» сонин бичжээ.
ЮНЕСКО-гийн зохих дүрэмд заасны дагуу Википедиа гарын үсэг цуглуулах төдийгүй, дэмжих улсыг олох шаардлагатай байна. Германыг ивээн тэтгэгч улс болно гэж найдаж буйгаа Уэлс «Нью-НоркТаймс»-т ярилцлага өгөхдөө илэрхийлжээ.

Энэ оны эхээр Википедиа төсөл 10 жилийн ойгоо тэмдэглэсэн юм. 2001 оны нэгдүгээр сарын 15-нд үүсэн байгуулагдаж байсан Интернэт сүлжээний хамгийн алдартай онлайн лавлах толь руу одоо сард 440 сая гаруй хэрэглэгч хандаж байна.Википедиа 26 сая гаруй нийтлэлтэй бөгөөд тэдгээр дээр дэлхий даяар 100 мянга орчим сайн дурын зохиогч ажиллаж байна. Үүний сацуу тус сайтын хувилбар дэлхийн 279 хэлээр гарчээ.

Эх сурвалж: Монцамэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж