Загвар өмсөгчөөс жүжигчин болсон “Бичин гариг” киноны од Эстелла Уоррен шоронгын хаалга арай л таталгүй, хэргээс мултарсан гэнэ. Түүнийг өнгөрсөн даваа гаригт согтуугаар жолоо барьж, зугтахыг завдсан хэргээр баривчилсан байна. Гэвч жүжигчин бүсгүйн биеийн байдлаас болж гэмт хэрэг хүлээх чадваргүй хэмээн үзжээ. Стелла Уоррен өнгөрсөн долоо хоногт согтуугаар “Prius” маркийн машин жолоодож яваад гурван өөр машинтай мөргөлдөж, цагдаагийн оффицерийг цохин зугтаасан байна. Бүсгүйг дээрх хэргийн улмаас долоо хоног хорьж саатуулсны эцэст 100 мянган ам.долларын батлан даалтад өнөөдөр гаргасан ажээ. Стелла Уоррен “Vogue”, “Vanity Fair”,”Maxim” болон спорт сэтгүүлүүдэд зургаа авахуулж, загвар өмсч карьераа эхэлж байжээ.
Н.Энх