Хакүхо ганцаараа башёг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2015.03.17-нд нийтлэгдсэн

Хакүхо ганцаараа башёг тэргүүлж байна

-Харү башёг ёкозүна Хакүхо М.Даваажаргал нэг ч унаагүй(9-0) тэргүүлж байгаа бол сэкивакэ Тэрүнофүжи(8-1) удаалж байна-

 

Мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн болох Харү башё Осака хотноо өндөрлөхөд долоон өдрийн барилдаан үлдээд байна. Башёг одоогоор ёкозүна Хакүхо М.Даваажаргал нэг ч унаагүй ганцаараа тэргүүлж байна. Харин түүний араас ганцхан унаатай ганц бөх байгаа нь шинэ сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ билээ. Тэрээр найм дахь өдөр озэки Кисэносатод унасан юм. Харин ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж маэгашира Ичиножёо А.Ичинноров, Гүржийн Точиношинто, Японы Тоёонишима нарт унаад байна. Тодруулбал тэрээр сүүлийн хоёр өдрийн барилдаанд ялагдал хүлээжээ.

Японы гол найдвар болсон озэки Кисэносато, Гоэйдо, Котошёогикү нарын хувьд бүгд зургаан даваа, гурван унаатай башёг үргэлжлүүлж байна.

202 кг жинтэй үлэмж биет Ичиножёо А.Ичинноров ёкозүна Харүмафүжи, озэки Кисэносато, Котошёогикү нарыг давсан юм. Өнгөрсөн сарын башёг 6 даваа, 9 унаатайгаар өндөрлүүлж, сэкивакэ цолоо алдсан түүний хувьд энэ башёд маэгаширагийн нэгээс барилдаж байна. Одоогоор Ичиножёо таван даваа, дөрвөн унаатай башёг үргэлжлүүлж байна.

Монгол бөхчүүдийн амжилт:

Макүүчи:

  • Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 9-0
  • Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 6-3
  • Сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 8-1 (озэки Кисэносатод ялагдсан)
  • Комосүби Тамаваши Б.Мөнх-Оргил 3-6
  • М-1 Ичиножёо А.Ичиннноров 5-4
  • М-8 Токитэнкү А.Хүчитбаатар 3-6
  • М-10 Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар 3-6
  • М-11 Кёкүнтэнхо Н.Цэвэгням 4-5
  • М-14 Араваши Э.Дөлгөөн 5-4

Жюүрёо:

  • Зүүний-1 Кагамио Б.Нанжид 3-6
  • Зүүний-4 Сэйро А.Өнөболд 6-3
  • Барууны-5 Асасэкирюү Б.Дашням 3-6
  • Барууны-6 Таканоива А.Баасандорж 8-1
  • Барууны-9 Шёотэнро Д.Нямсүрэн 4-5 гэсэн амжилттай явна.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж