УИХ-ын гишүүд ”орон гэргүйдэв”

Хуучирсан мэдээ: 2011.05.31-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүд ”орон гэргүйдэв”

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Сүхбаатар нарын найман гишүүний санаачилсан Сонирхлын зөрчлийн тухай хуулийн төсөл УИХ-аар хэлэл­цэгдэлгүй нэлээд саатсаны эцэст Ардчилсан намын бүлэг арай гэж хэлэлцүүлэгт оруулсан нь бараг л байж боломгүй “баатарлаг” үйл болсон билээ. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт оруулахаар яарсан Х.Тэмүүжин гишүүн ч хэзээ мөдгүй буцаачихаж магадгүй уг хуулийн төсөл дээр нийгмийн зүгээс дэмжлэг авахаар хууль сурталчлах ажилдаа орсон байна. Тэр энэ зорилгоор телевизийн нэвтрүүлэгт цаг авч, хуулийн төслийнхөө талаар танилцуулга хийхээр төрийн ордонд камермэн нэвтрүүлсэн ч орох газар олдохгүй аргаа барж яваа сурагтай. Учир нь Төрийн ордонд байгаа чуулганы танхимаас бусад бүх өрөө тасал­гаанууд Засгийн газрын өмч, Засгийн газраас гаргасан журам дүрмийн дагуу орж, гардаг эд гэнэ. Аргаа бараад “Чуулганы нэгд­сэн хуралдааны танхимын хаалгыг түр онгойлгож өгнө үү. Зөвхөн гадна талаас нь зураг авч, фонн болгоод ярилцлага өгүүлчихье” гэтэл УИХ-ын дэд дарга Г.Батхүү “Чуулганы танхим Монголын төрийн өмч тул таны хуулийн төсөл дээр ашиглах боломжгүй” гэж харамлажээ. Ингээд орох оронгүй болсон төсөл санаач­лагчид төрийн ордны гадна гарах уу, төрсөн гэртээ очих уу дээрээ тулсан байна. Үүнээс болж өчигдөржин УИХ-ын удирдлагууд, Төрийн ёслолын албаныхантай хэрүүл хийсэн Х.Тэмүүжин гишүүн “Ийм уч­раас л парламент, Засгийн газар хоёрыг тус тусад нь байлгая гэсэн юм шүү дээ, Засгийн газар нь УИХ-ынхаа толгой дээр суучихсан нь үнэн юм байна. Тэртэй тэргүй сайд нар нь тусдаа яамд дээрээ сууж байхад Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын дарга хоёр ийм олон өрөө тасалгаагаар яадаг байна” хэмээн твиттер дээрээ бухимдлаа тайлжээ.

Б.МАНД
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж