Виктория Бэкхем хөлбөмбөг өшиглөв

Хуучирсан мэдээ: 2011.05.31-нд нийтлэгдсэн

Виктория Бэкхем хөлбөмбөг өшиглөв

Дөрөв дэх хүүхдээ тээж буй Виктория Бэкхэмийн  өмссөн  хар хослол түүнийг Английн  хамгийн дэгжин эмэгтэй гэх цолоо алдах бодолгүй гэдгийг харуулж байгаа ч хөлбөмбөг өшиглөхөд тохиромжгүй гэдгийг анзаараагүй бололтой.  Хатагтай Бэкхэм Лос-Анжелесын нэгэн цэцэрлэгт хүрээлэнд бага хүү Крузтэй хамт таван инч өндөр өсгийтэй “Christian Louboutin”  гуталтай  бөмбөгг өшиглөж тоглосон гэнэ. Хөлбөмбөгч нөхөр Дэвид Бэкхэм нь харсан бол огт таашаахгүй энэ үйлдэлдээ бүсгүй огт түүртээгүй ажээ. Нэгэн цагт Британийн хамгийн алдартай хамтлаг байсан "Spice Girls”-ын экс-гишүүн, 37 настай Виктория ирэх долдугаар сард амаржина. Английн хамгийн сайхан хосын нэг хүүхдээ Америкт төрүүлэхээр төлөвлөж байсан боловч тун удахгүй эх орондоо буцах гэнэ. Виктория гурван хүүдээ охин дүү төрүүлж өгнө гэдэгтээ тун итгэлтэй байгаа ажээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж