Төрийн албан хаагчдын орон сууцанд буцалтгүй тусламж өгнө

Хуучирсан мэдээ: 2015.03.16-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчдын орон сууцанд буцалтгүй тусламж өгнө

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар “Улаанбаатар хотын орон сууцны сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах зарчмын тухай” асуудлыг хэлэлцэж баталлаа. Ингэснээр нийслэл иргэддээ зориулан “Орон сууцны сан” байгуулахаар болж байгаа юм. Төсөлд тусгагдсанаар нийслэлийн харьяа төрийн албанд ажиллаж буй алба хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн 50 хүртэлх хувиар дэмжлэг үзүүлэх аж. Хэрэв тухайн төрийн албан хаагч урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 50 хувиа өөрөө хариуцах боломжтой бол тодорхой шалгуурын дагуу ур чадвар, ажилласан жил зэргийг харгалзан худалдан авах орон сууцны урьдчилгаа төлбөрийн 50 хувийг нэг удаа буцалтгүй тусламжаар олгох боломжтой гэнэ.

Шалгуур:

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдах шинэ орон сууцнуудаас тухайн төрийн албан хаагч сонголтоо хийсэн байх шаардлагатай. Мөн дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж энэ хавраас эхлэн ашиглалтад орох орон сууцны үнийн тухайд метр квадрат нь 1.5-1.750 сая төгрөг байх бөгөөд төрийн албанд гурваас доошгүй жил тогтвор суурьшилтай ажилласан, анх удаа орон сууц худалдан авч байгаа хүмүүст энэ боломж олдох бололтой.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж