Эрх тань зөрчигдвөл тусламж авах боломжтой болжээ

Хуучирсан мэдээ: 2015.03.16-нд нийтлэгдсэн

Эрх тань зөрчигдвөл тусламж авах боломжтой болжээ

-Эрээн хотод эрх тань зөрчигдвөл тусламж авах боломжтой болжээ-

Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан ӨМӨЗО-ны Эрээн хотын Үйлдвэр худалдааны Засаг захиргааны товчоонд айлчилж тус газрын дарга Юү Хонг Ли-тэй уулзалт, хэлэлцээр хийжээ.  Мөн хамтран ажиллах гэрээг үзэглэснээр монголчууд Эрээн хотоос бараа бүтээгдэхүүн худалдан авах, ажил үйлчилгээ авах, гүйцэтгүүлэх явцад эрх ашиг нь зөрчигдсөн тохиолдолд тусламж авч боломжтой болж байгаа гэнэ. Тодруулбал дээрх тохиолдолд тус хотын Үйлдвэр худалдааны Засаг захиргааны товчооны 12315, 7533315 утас руу залган монгол хэлтэй байцаагчид хандахаас гадна биеэр очиж өргөдөл гомдлоо гаргасан тохиолдолд шуурхай шалгаж, тухай бүр хохирлыг барагдуулж байхаар тохирсон байна.

Мөн уг уулзалтаар Монгол улсын зах зээл дээр борлуулагдаж байгаа, хэрэглэгчдийг төөрөгдүүлж байж болзошгүй бараа бүтээгдэхүүн, техник тоног төхөөрөмжийн талаарх мэдээллийг үнэн бодитоор өгөх, “Монголд үйлдвэрлэв” гэсэн хуурамч шошготой бараа бүтээгдэхүүнийг таслан зогсоох, хяналт тавих арга хэмжээг харилцан мэдээлэл солилцож шийдвэрлэж байхаар болжээ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж