"Мicrosoft" корпорацийн гүйцэтгэх захирал Стив Баллмер саяхан "Windows 8" үйлдлийн системийг удахгүй хэрэглээнд нэвтрүүлнэ гэдгээ зарласан байна. Тэрээр энэ тухайгаа Японд болсон "Мicrosoft-ыг хөгжүүлэгчдийн хурал дээр хэлжээ.
Стив Баллмер хэлэхдээ "Бид "Windows”-ын дараагийн хувилбарыг гаргахын тулд маш шаргуу ажиллаж байгаа. Бид хэрэглэгчдэдээ шинэ брэндээр бэлэг барих болно.
Стив Баллмер хэлэхдээ "Бид "Windows”-ын дараагийн хувилбарыг гаргахын тулд маш шаргуу ажиллаж байгаа. Бид хэрэглэгчдэдээ шинэ брэндээр бэлэг барих болно.
Шинэ брэнд маань touch буюу мэдрэгчтэй, бэхтэй бас яриа, хэллэгийг өөртөө агуулсан. Хэдий хугацаанд бүрэн гүйцэд дуусгавар болохыг мэдэхгүй байгаа ч ирэх он гэхэд хэрэглээнд нэвтрүүлнэ гэдгээ амлаж байна" гэжээ.
Шинжээчдийн дүгнэж байгаагаар энэ үйл явдал асар том тэсрэлт болох гэнэ. Учир нь "Мicrosoft" корпораци "Аррlе", "Аndroid"-тай хамтран ажиллахаас гадна "Nokia" брэндтэй гэрээ хийж, цахим ертөнцөд шинэ дэвшилтүүдийг авчирсан байна.
Д.Дорж