“Босоо хөх Монгол”-ынхон танхайрч, бусдыг зоджээ

Хуучирсан мэдээ: 2015.03.16-нд нийтлэгдсэн

“Босоо хөх Монгол”-ынхон танхайрч, бусдыг зоджээ

“Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүн танхайрч, бусдын биед халдсан гэх хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс шалгаж эхэлсэн байна. Цагдаагийн байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр Ө.Өнөржаргал нь “Хэлмэгдэгсэд”-ийн хөшөөний орчимд “Ногоон хас” ТББ-ын тэргүүн М.Бямбадоржийг зодож танхайрсан гэнэ.

Одоогоор хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт хийж байгаа бөгөөд эрүүгийн хэрэг үүсгээгүй байгаа аж.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж