Оросын хүмүүнлэгийн тусламжийг Донбасст хүргэсэн Онцгой байдлын яамны ачааны машинууд эргэн ирлээ хэмээн хямралын нөхцөлд удирдах онцгой албаны төвийн орлогч дарга Олег Воронов мэдэгдсэнийг РИА "Новости» агентлаг дамжуулав.
“Онцгой байдлын яамны ачааны машинуудын хоёр цуваа хилийн нэвтрэн өнгөрүүлэх дээр гаалийн үзлэгт орсны дараа Ростов муж дахь баазад эргэн ирлээ. Бүх машинууд хоосон байсан” хэмээн тэр хэлжээ.
Энэ тусламжийн цуваа нь ээлжит бус бөгөөд нэг хоногийн дотор бэлтгэгдсэн гэдгийг тэр онцлов. Цуваа хоёр хэсэгт хуваагдан Донецк, Луганскт хүргэгджээ. Энэ удаагийн гол тусламж нь хаврын тарианд зориулагдсан байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР