“Миний нэрээр гудамжийг нэрлэхгүй байхыг гуйя”

Хуучирсан мэдээ: 2015.03.16-нд нийтлэгдсэн

“Миний нэрээр гудамжийг нэрлэхгүй байхыг гуйя”

Гуравдугаар сарын 14-ний өдөр Москва хотноо 78 насанд золгохоос нэг хоногийн өмнө Оросын  нэртэй зохиолч, олон нийтийн зүтгэлтэн Валентин Распутин таалал төгслөө. “Эхтэйгээ хийсэн салах ёслол”, “Франц хэлний хичээл”, “Амьдар бас дурс” гэсэн зохиолуудыг туурвисан алдартай зохиолч сүүлийн арван жилд хоёр том гарз амсчээ. Түүний охин 2006 онд онгоцны ослоор, эхнэр нь 2012 онд нас барцгаасан байлаа. Сүүлийн жилүүдэд зохиолч цөөхөн зохиол бичсэн юм. Хамгийн сүүлчийн бүтээл нь “Иваны охин, Иваны эх” гэсэн тууж болов. Түүний олон зохиолоор кино хийсэн. Нас барахынхаа өмнө тэрээр өөрийн нэрээр гудамжийг битгий нэрлээрэй гэж гуйжээ. Харин сургууль эсвэл номын санд нэрээ өгөхийг тэр зөвшөөрчээ.

Фото: Эдгар Брюханенко / Фотохроника ТАСС

Зохиолч Валентин Распутин, 1978 он.

Фото: Эдгар Брюханенко / Фотохроника ТАСС

Валентин Распутин (баруунд нь) яруу найрагч Евгений Евтушенкогийн хамт Ангар мөрнөөр аялав, 1977 он.

Фото: "Огонек» / "Коммерсантъ»

Эхний эгнээнд: академич Дмитрий Лихачев (баруунаас), зохиолч Валентин Распутин (төвд нь), урлаг судлаач Савва Ямщиков (зүүнээс). Хоёрдугаар эгнээнд: найруулагч Дмитрий Чуковский зураглаач Марина Голдовская, 1986 он.

Фото: Алексей Дружинин / РИА Новости

Владимир Путин, Валентин Распутины хамт Байгал нуур дээр, 2009 он.

Фото: Валерий Шустов / РИА Новости

Валентин Распутины уран бүтээлийн үдэшлэг, 1988 он.

Фото: Петр Малиновский / РИА Новости

Зохиолчид Василий Белов (баруунаас), Валентин Распутин (төвд нь)  ЗХУ-ын Зохиолчдын эвлэлийн экологийн секцийн дарга Владимир Крупин, Байгал, 1989 он.

Фото: Сергей Пятаков / РИА Новости

Анатолий Алексеевын зурсан Распутины хөрөг (Эрхүү, 1981 он).

Фото: Олег Булдаков / ТАСС

Валентин Распутин Анатолий Кимтай хамт. Тула муж, 2003 он.

Фото: "Огонек» / "Коммерсантъ»

Распутин, 1970-аад он.

Фото: Михаил Фомичев / ТАСС

Распутин, 1994 он.

Фото: Александр Поляков / РИА Новости

Үндэсний аврах фронтын Конгрессийн тэргүүлэгчдийн суудалд (зүүнээс баруун тийш): Геннадий Зюганов, Валентин Распутин, Михаил Астафьев, 1992 он.

Фото: Виктор Садчиков / Фотохроника ТАСС

Валентин Распутин, 1987 он.

Фото: "Огонек» / "Коммерсантъ». Валентин Распутин , 1970-аад он.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж