Америкийн "IВМ" компани "Watson" хэмээх супер компьютер бүтээжээ. Өмнө нь байлдааны тактик боловсруулах чанартай "Deep Blue" хэмээх супер компьютер бүтээж байсан тус компани "Watson"-ыг илүү ухаалаг гэжээ.
1997 онд бүтээгдсэн "Deep Blue" дэлхийн шатрын аваргаар хамгийн олон тодорсон Гарри Каспаровыг ялж байсан юм. "IВМ" -ийг үүсгэн байгуулагчийн нэрээр нэрлэгдсэн "Watson" хоёр жилийн дараа хүний бүх л өвчинд онош тавьж чаддаг болох гэнэ.
Мэргэжилтнүүд цаашид өөрийгөө хөгжүүлж хүн төрөлхтний мэдэхгүй олон асуултад хариулж чадах супер компьютер бүтээхийг зорьж байгаа аж. 15 их наяд гига байтын багтаамжтай санах ой бүхий 2800 компьютертэй тэнцэх хүчин чадалтай "Watson"-ийг бүтээхэд дөрвөн жилийн хугацаа, 24 тэрбум ам.доллар зарцуулжээ.
www.kt.mn