АНУ тэнгисийн цэргийн шинэ стратегийн үзэл баримлалыг нийтлүүлсэн байна. Баримтыг Тэнгисийн цэргийн албан ёсны сайтад тавьжээ.
Эдийн засгийн асуудал болон дэлхийн геополитик өөрчлөгдөж байгааг тооцоолон үзэл баримтлалыг шинэчисэн гэнэ.
Стратегийн бодлогод нь Оросын нөлөөг тусгайлан тэмдэглэсэн байна. “Оросын зэвсэгт хүчний шинэчлэл, хууль бусаар Крымыг булаан авсан, Украинд түрэмгийллээ үргэлжлүүлж байгаа зэрэг нь Европын тогвортой аюулгүй байдлын төлөөх бидний эрмэлзэлийн чухалыг харуулж байна” хэмээн баримтад дурьдав. АНУ өөрийн хамсаатнуудад дахин хандан аюулгүй байдлыг бэхжүүлэхийн тулд хамтран ажиллахыг уриалав.
Баримтад дурьдсанаар, 2020 он гэхэд тэргүүн эгнээний хөлөг онгоцнуудын тоог 120 болгох ажээ. Ойрхи Дорнод дахь байлдааны хөлөг онгоцнуудыг 2020 гэхэд 40 болтол нэмэгдүүлэхээр баримтад заажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР