Францын эрүүлийг хамгаалах салбарын шинэчлэлийг эсэргүүцсэн эмнэлэгийн ажилтнуудын жагсаал ням гаригт Парист болсон тухай Reuters агентлаг дамжуулав.
Сүүлийн хориод жилийн дотор болж буй томоохон уг жагсаалд төрөл бүрийн мэргэжлийн эмч, асрагч, их сургуулиудын оюутнууд оролцлоо. Тэд “Энэ хууль нь эрүүл мэндэд хортой” гэсэн уриа барьж явжээ.
Хоёр хоногийн өмнө Францад эрүүлийг хамгаалах салбарын шинэчлэлийн талаар ярилцаж эхэлсэн байна. Шинэ хуулиар хувийн эмч нарын авч байгаа төлбөрийн хэмжээг ил гаргахаар заажээ. Мөн тэд тодорхой хэмжээний хувийг орлогоосоо тусгай санд өгч байхыг хуулинд заасан байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР